top of page

“МОНРЕ ФАЙНАНШИАЛ” ХХК-ИЙН ЧАНАРЫН БОДЛОГО 

1. Чанарын бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зорилтыг удирдлага болгон ажиллана. Үүнд:
 

1.1 Хууль эрхзүйд нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан бизнесийн дэмжих үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажиллана.

1.2 Харилцагч нарт үзүүлэх бизнесийн дэмжих үйлчилгээг ISO 9001:2015 стандартын шаардлагын дагуу нийцүүлэн хөгжүүлж, тасралтгүй сайжруулалт хийж ажиллана.

1.3 Байгууллагын зорилго, зорилт, төлөвлөлтийг Олон Улсын чанарын удирдлагын тогтолцооны (ISO 9001:2015) стандарт болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрээм, журмын дагуу хэрэгжилтийг хангаж ажиллана.

1.4 Эрүүл, аюулгүй, тав тухтай орчинг хөгжүүлж эрсдэлд тулгуурласан дотоодын хяналтын тогтолцоог сайжруулна.

1.5 Хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчийн шаардлага, байгуулллагын гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөлөлд дүн шинжилгээ хийж өгөгдөлд суурилсан шийдвэр, шийдэл боловсруулан чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах замаар байгууллагын төгөлдөршлийг хангаж ажиллана.

1.6 Гадаад болон дотоод сонирхогч талуудынхаа хүлээлт шаардлагад мэдрэмжтэй хандаж, ил, тод, нээлттэй, хүртээмжтэй эргэх холбоо бүхий харилцааг сахиулж үнэ цэнийг бий болгоно.

1.7 Инновацид тулгуурласан шилдэг техник, технологийг нэвтрүүлэхэд салбартаа тэргүүлэгч байна.

1.8 Ажилтнуудын ур чадварыг байнга хөгжүүлж, мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулна.

1.9 Энэхүү үүрэг амлалт нь байгууллагын үнэт зүйлстэй нэгтэй бөгөөд бидний тасралтгүй хөгжил ба амжилтын үндэс байх болно.

bottom of page